Хиллари Клинтон БНХАУ-ыг буруутгав

 

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон БНХАУ-ыг Америкийн арилжааны нууцууд, Засгийн газрын мэдээллийг хулгайлж байна хэмээн буруутгасан байна. Тэрбээр Нью-Хэмпшир мужид зохион байгуулсан кампанид ажлынхаа цуглааны үеэр“Хятадууд Америкийг урагш хөдөлгөхгүй байлгахын тулд боломжтой бүхнийг хакердахыг оролдож байна. Бид Хятадыг энх тайван замаар хөгжиж дэвшихийг харахыг хүсч байна. Гэхдээ АНУ өндөр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Хятадын арми маш богино хугацаанд хурдтайгаар ахиж дэвшиж, Филиппин зэрэг манайхтай ойр дотно хамтын ажиллагаатай орнуудад аюул заналхийлэх армийн бүтээн байгуулалт хийж байна” гэжээ. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын албаны хүмүүс БНХАУ-ыг Вашингтоны тусгай албаны бүртгэсэн ихэнх кибер халдлагын гол сэжигтнээр нэрлэж ирсэн ч Хятадын зүгээс эрс няцааж, АНУ-ыг“үндэслэлгүй, хариуцлагагүй” мэдэгдэл хийж байна хэмээн удаа дараа мэдэгдсэн байна. Өмнө нь Хятадын Засгийн газар ч мөн кибер халдлагын хохирогч болж буйгаа мэдэгдэж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Шударга байя (150.129.141.59)

    2015-07-07

    Нэг нэгийгээ тандаж, өрсөлдсөн хүчтэй хөршүүд байх нь зөв гэж америкын дипломатч германы тв гээр ярьж байсан даа. Одоо яагаад таалагдахаа больчихов.

  • Bkyukl (112.72.13.37)

    2015-07-06

    АНУ ч увайгүй загнах юмаа. Өөрсдөө гадаадын ерөнхийлагч сайд нарын утсыг чагнадаг биз дээ. Нууцаа хадгалж чадаагүй бол хохь нь.