“Qantas” ажилтнууддаа 68 саяын бонус төлжээ

 

Австралийн үндэсний агаарын тээврийн “Qantas Airways” компани нийт 28 мянган ажилтандаа 90 орчим сая австрали доллар буюу 68 сая ам.долларын урамшуулал цалин олгосон байна. Тодруулбал, компани санхүүгийн хүнд байдалд орсонтой холбоотойгоор цалинг нь 18 сараар царцаасан ажилтнууддаа ийн сүүлийн дөрвөн жилийн хугацааны хамгийн өндөр урамшууллыг олгожээ. Нэг хүнд ногдох урамшуулал бүтэн жилийн цалингийнх нь таван хувьтай тэнцэж байгаа аж. “Qantas Airways” компани байгуулагдсанаасаа хойшхи хамгийн өндөр алдагдлыг өнгөрсөн жил хүлээсэн бөгөөд он гарсаар 5000 гаруй ажилтнаа цомхотгоод байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Алан Жоис энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Энэ удаагийн урамшуулал нь тун хэцүү өрсөлдөөнд компаниа хүчирхэгжүүлэхийн тулд ажилтан бүхний гаргасан хүчин чармайлтын үр дүн байлаа” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)