Канадад гал түймрийн улмаас 8000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

 

Канадын Саскачеван мужид их хэмжээний ойн түймрийн улмаас 8000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар “CBC News” мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээрг тус муж даяар гарсан түймрийн тоо 114-т хүрээд байгаа бөгөөд онц байдал зарлаад байгаа аж. Захирагч цаашид хэрхэх талаар Ерөнхий сайд Стефен Харпертай зөвлөлгөөн хийсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд шаардлагатай бүх тусламж дэмжлэгээр хангахаа амлажээ. Канад, тэр дундаа Саскачеван мужийн хувьд жилийн энэ улиралд ой хээрийн түймэр гарах нь элбэг байдаг ч энэ жилийн хувьд илүү хуурайшилтай байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)