“Үгүй”-г дагасан тодорхойгүй байдал

 

Дампуурлын ирмэгт тулсан банкууд нь хаалгаа барьж, хоногийн хоолоо чадан ядан залгуулагчдын эгнээ хүрээгээ тэлсэн ч Грекийн ард түмэн олон улсын зээлдэгчдийн тавьж буй хатуу шаардлагад“Үгүй” гэж хариуллаа. Тодруулбал, сонгуулийн насны иргэдийн63 хувь нь бүх нийтийн санал асуулгад оролцож, 61 хувь нь“үгүй”, 39 хувь нь“тийм” гэсэн хариултыг сонгосон байна. Одоо яах вэ. Хэрэв“тийм” гэсэн хариулт давамгайлсан бол грекчүүд нэмж бүсээ чангалаад ч болов дараагийн тусламжийн хөтөлбөрийг авах хүсэлтэйг илэрхийлэх байсан бол“үгүй” гэсэн хариулт дахиад л тодорхойгүй байдлыг бий болголоо. Ард түмний“үгүй” гэж хариулахыг уриалж байсан Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас бүх нийтийн санал асуулгын дүнг хэлэлцээрийн ширээн дээр Грект давуу тал болох зоригтой сонголт байлаа хэмээн магтаад, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж амласан бол Евро бүсийн бусад гишүүдийн хувьд үргэлжлүүлэн хэлэлцээ хийх асуудал дээр хуваагдмал байр суурьтай байгаа юм. Еврогийн бүлгийг энэ жил тэргүүлж буй Нидерландын Сангийн сайд Йерун Дейсселблум бүх нийтийн санал асуулгын үр дүнг Грекийн ирээдүйн хувьд туйлын харамсалтай үйл явдал боллоо гээд, грекчүүд зээлдэгчидтэй хэлэлцээ хийхээс татгалзаж буйг илэрхийлж байна гэсэн бол Германы Канцлерын орлогч Зигмар Габриэль “Гректэй хийх яриа хэлэлцээг эхнээс нь дахин хийнэ гэдгийг төсөөлж чадахгүй байна. Ципрас Европ, Грекийг холбосон гүүрийг нураалаа” гэжээ. Харин Итали, Бельгийн Сангийн сайд нар ойрын хугацаанд Грекийн тал боломжит хувилбарыг дэвшүүлбэл хэлэлцээ хийх үүд нээлттэй байгаа хэмээжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Европ даяар Грекийн асуудлаар яаралтай хуралдаан олон болох нь. Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер холбооны гол удирдлага болон Европын Төв банкныхантай хуралдахаа мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель нар мөн Парист уулзахаар товложээ. Түүнчлэн Евро бүсийн төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг өнөөдөр зохион байгуулахаар болсон байна. Европын Төв банк долоо хоногийн хугацаагаар хаалгаа бариад буй Грекийн арилжааны банкуудад онцгой байдлын санхүүжилт дахин олгож эхлэх асуудлаар хэлэлцэхээр зэхэж байгаа аж. Одоогоор Грек улс Европын холбооноос гарах асуудлыг аль нэг тал хөндөөгүй байгаа ч олон нийтийн болгоомжлолоос үүдэн дэлхийн даяар хөрөнгийн зах зээл савлаж эхэлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.24)

    2017-02-28

    wh0cd319927 Generic Advair Diskus

  • (46.161.9.24)

    2017-01-20

    wh0cd319927 levitra lasix 10 mg citalopram headaches learn more

  • NIZcrcVJ (46.161.9.32)

    2016-10-29

    e03YFF qsgrfzjoiuhb, [url=http://acukelulohza.com/]acukelulohza[/url], [link=http://teucailtrvxo.com/]teucailtrvxo[/link], http://zhqcwpaaqvvt.com/