Робот хүний амь хөнөөжээ

 

Германы “Фольксваген” үйлдвэрт гарсан золгүй явдлын талаар “Ассошиейтэд пресс” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр золгүй явдлын улмаас 21 настай ажилтан залуу амь эрсэдсэн байна. Үйлдвэрийн дамжлага дээр ажилладаг робот залуугийн дээрээс төмөр хавтан унагаасны улмаас осол гарчээ. Энэ талаар “Фольксваген” ком-панийн удирдлагууд “Хүний амь эрсэдсэнд харуусч байна. Орчин үеийн роботууд шиг хүний аюулгүй ажиллагааг хамгаалах програмгүй учраас осол гарлаа” хэмээжээ. Энэхүү ослын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)