“Solar Impulse” онгоцоор Номхон далайг туулав

 

Нарны эрчим хүчээр ажилладаг “Solar Impulse” онгоцоор Номхон далайг туулж, нислэгийн дээд амжилт тогтоолоо. Швейцарийн туршлагатай нисгэгч Андре Боршбергийн жолоодсон уг онгоц Нагоягийн нисэх буудлаас хөөрсөн ба8000 километр замыг 118 цагийн хугацаанд туулжээ. Ингэснээр нарны эрчим хүчээр ажилладаг онгоцны нислэгийн дээд хэмжээг тогтоосон байна. Мөн 118 цагийн нислэгийг ганцаар үйлдсэн Андре Боршберг нисгэгчдийн дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь энэхүү амжилтыг 2006 онд 76 цагийн нислэг үйлдсэн АНУ-ын нисгэгч Стив Фоссет эзэмшдэг байжээ. Уг нислэгийг Хавайн нисэх онгоцны буудлаас удирдсан байна. Андре Боршберг “Solar Impulse” онгоцоор Атлантын далайг хөндлөн туулахаар төлөвлөөд байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)