Савласан усны шошго юу хэлдэг вэ?

Бид савласан ус худалдан авахдаа нэг их юм бодолгүй худалдан авч орхидог. Гэвч савласан ус худалдаж авахдаа бид савны ёроолыг зайлшгүй шалгаж байх хэрэгтэй ингэснээр эрүүл мэндээ хамгаалж чадах юм шүү гэдгийг эрүүл мэндийн шинжээчид зөвлөж байна.

 

Нэгдүгээрт ямар ч үйлдвэрийн болон брэндийн савласан ус тухайн савны мөн чанарыг шошгоор тэмдэглэсэн байх ёстой гэнээ. Хуванцар савнуудын ихэнх нь HDP, HDPE, PP гэсэн шошготой байх ба, тэдгээр савнуудын зарим нь усанд хорт бодис ялгаруулдаггүй байхад зарим нь хүний эрүүл мэндэд хортой химийн хорт бодис ялгаруулдаг байна.

 

 

Доор та бүхнийг савласан ус худалдан авахдаа эрүүл мэндээ хамгаалах үүднээс зайлшгүй шалгах шаардлагатай зөвлөгөөг хүргэж байна.

 

- PET эсвэл PETE гэсэн шошго: Нэг удаагийн хэрэглээний сав ихэнхдээ ийм шошготой байдаг.  Ийм шошготой савыг хүнд метал болон химийн бодис ашиглан үйлдвэрлэдэг ба энэ нь хүний биеийн гармоны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.

 

 

- HDP ба HDPE гэсэн шошго: Энэ шошго таны ус эрүүл гэдгийг харуулж байна. HDP ба HDPE гэсэн шошготой савтай ус нь ямар нэгэн химийн хорт бодис, нэмэлт агуулаагүй гэдгийг харуулж буй хэрэг юм.

 

- 3V эсвэл PVC гэсэн шошго: Ийм шошготой савтай ус нь химийн 2 төрлийн хорт бодис агуулсан гэдгийн тэмдэглэгээ бөгөөд гармоны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.

 

- LDPE гэсэн шошго: Ийм шошготой хуванцарыг хуванцар сав үйлдвэрлэхэд ашигладаггүй. Учир нь хортой химийн бодис ялгаруулдаг. Гэвч ийм шошготой хуванцарыг хуванцар уут хийхэд ашигладаг байна.

 

- PP шошготой хуванцар - Энэ бол нэвт гэрэлтсэн цагаан өнгөтэй хуванцар байдаг ба үүгээр сиропны уут болон йогуртны сав хийхэд ашигладаг байна.

 

-PS гэсэн шошго- Хэрэв хуванцар сав ийм шошготой байвал тухайн сав хорт хавдар үүсгэгч бодис агуулсан гэдгийг харуулж байгаа бөгөөд, ийм шошготой хуванцарыг кофены хайрцаг, түргэн хоол хийх сав үйлдвэрлэхэд ашигладаг ажээ.

 

- PC эсвэл ямар ч шошгогүй хуванцар сав - Энэ бол хоол хүнс хадгалах хамгийн аюултай хуванцар сав гэдгийг харуулж байгаа ба энэ нь BPA (нүүрснээс гаргаж авсан синтетик нийлэмж ) ялгаруулдаг. Хүний эрүүл мэндэд маш аюултай. Ийм шошготой хуванцараар тамирчдын усны сав болон хоол хүнс хадгалах сав хийхэд ашигладаг.

 

Иймд та бүхэн хуванцар савтай ус худалдан авахын өмнө ёроолыг нь шалгаж ямар шошготой байгааг нягталж байгаарай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)