Грекийн Сангийн сайд огцров

 

Бүх нийтийн санал асуулгаас нэг хоногийн дараа Грекийн Сангийн сайд Янис Варуфакис огцорч буйгаа мэдэгдлээ. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ “Бүх нийтийн санал асуулгын дүнг зарласны дараа би нэг зүйлийг ойлгосон. Хэлэлцээрт оролцогч Евро бүсийн зарим гишүүн намайг “байхгүй” байхыг илүүд үзэж байгааг, энэ нь Ерөнхий сайд Ципрасыг тохиролцоонд хүрэхэд тус болохыг ойлгосон. Энэ шалтгаанаас би Сангийн яамыг орхиж байна. Үүнийг би өөрийн үүрэх ёстой хариуцлага гэж үзэж байна” гэжээ. Тэрээр өмнө Грекийн ард түмэн бүх нийтийн санал асуулгаар зээлдэгчдийн шаардлагад“тийм” гэж хариулбал огцорно хэмээн мэдэгдэж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (211.72.164.251)

    2015-07-07

    Энэ огцорсон дээрээ. Грек дампуурлаа зарлачихсан ш дээ...

  • Зочин (222.88.236.236)

    2015-07-07

    Энэ огцорсон дээрээ. Грек дампуурлаа зарлачихсан ш дээ...