Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг Япон хүн дасгалжуулна

 

Канад улсын Ванкувер хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 209 орны төлөөлөгчдийг хамруулсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжлийн хурал болжээ. Манай улсаас энэхүү хуралд Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/- ны гадаад харилцааны мэргэжилтэн С.Монголжингоо оролцсон байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар мөрийн хөтөлбөртөө энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хэд хэдэн ажлуудыг төлөвлөн хийгээд байна. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг идэрчүүдийнхээс тусад нь зохион байгуулсан. Мөн энэ сарын 21-27-нд анх удаа охид эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн эмэгтэй шигшээ баг байгуулан Япон улсаас мэргэжлийн дасгалжуулагч урьж ажиллуулахаар болсон байна.

 

 

Б.СИЙЛЭН
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)