Грекийн асуудлаар зөвшилцөлд хүрэхийг уриалав

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн олон улсын зээлдэгчид Грекийн өрийн асуудлаар харилцан хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэхийг уриаллаа. Грекийн өрийн асуудал2010 оноос хурцадсан ба Европын холбоо болон ОУВС-гаас 250 тэрбум еврогийн зээл олгожээ. Грекийн өрийг2012 онд хэсэгчлэн хаахаар шийд гаргасан ч тус улсын өр 315 тэрбум евро буюу ДНБ-ээс 175 дахин их болсон байв. Евро бүсийн орнуудын“Тогтворжилт болон өсөлтийн гэрээ”-ний дагуу өрийн хэмжээ ДНБ-ий60 хувиас дээш байх ёсгүй ажээ. Грекийн хурцадмал асуудлыг намжаах зорилгоор Бан Ги Мүний хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак “Ерөнхий нарийн бичгийн дарга Грекийн ирээдүйн талаар зээлдэгч орнууд тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Ингэснээр Грек болон зээлдүүлэгчид харилцан хүлээн зөвшөөрөх шийдлийг олох боломжтой болно” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)