Үндэсний их баяр наадмаар анхаарвал зохих зөвлөмж

Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болж, дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол наадах цаг айсуй. Наадахын хажуугаар дараах эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж, сайхан наадахыг нийт ард иргэддээ хүсч байна.

 

Үүнд:

 

 Нэг. Ерөнхий зөвлөмж:

 

 Баяр наадмын үеэр архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх;

 Холын замд явахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг ханган, хурдаа тохируулан явах, осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх;

 Даралт ихтэй, өндөр настан, бага насны хүүхдүүд, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй хүмүүст анхаарал халамж тавих;

 Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс тогтмол эм уух;

 Голын усанд болгоомжтой орох, үер усны аюулаас сэрэмжлэх;

 Гэр орон болон хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг хангах.

 

 Хоёр. Наршилтаас сэргийлэх:

 Нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх, нүдний шил зүүх;

 Ус, шингэн зүйлийг бага багаар их хэмжээтэй уух;

 Алчуур, малгайг хүйтэн усаар норгож өмсөх;

 Хурц нартай үед удаан хугацаагаар явахгүй байх.

 Наршилтын үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Бие суларч тамир тэнхээ алдах;

 Толгой эргэх, өвдөх;

 Биеийн халуун нэмэгдэх;

 Цээж багтран амьсгаа цухалдах;

 Царайны өнгө цонхийж цайх;

 Бөөлжис хүрч, дотор муухайрах;

 Хөлс гарах нь багасах, ихсэх;

 Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ таны эргэн тойрны хэн нэгэнд дээрх шинж тэмдэг илэрвэл дараах тусламжийг үзүүлнэ. Үүнд:

 Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амраах; (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)

 Бүлээн шингэн уулгах; (чихэртэй ус, цэвэр ус)

 Хүйтэн жин тавих;

 Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих; (мөстэй уут тавих эсвэл спиртээр биеийг арчих)

 Иллэг хийж, цусны эргэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах.

Гурав. Хоолны шалтгаант хордлогоос сэргийлэх: 

 Хуушуур, хорхог зэрэг хүнсний бүх бүтээгдэхүүнийг баталгаат газраас худалдан авах;

 Хуушуур, хорхог зэрэг өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, айраг уухгүй байх;

 Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах, боломжгүй үед нойтон сальфетик хэрэглэх;

 Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;

 Хүйтэн зууш, дахин боловсруулалт хийдэггүй хүнсийг задалсан даруй хэрэглэх;

 Буцалсан ус, савласан цэвэр ус уух;

 Том савлагаатай ундаа, усыг ам дамжуулан уухгүй байх, нэг удаагийн аяга хэрэглэх;

 Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дуусах хугацааг сайтар нягтлах;

 Хүнсний бүтээгдэхүүнийг аль болох сэрүүн газар, хөргөгчид хадгалах;

 Бүрэн болон хагас боловсруулсан, боловсруулаагүй /түүхий/ хүнсний  бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

 

 

ЭМСЯ-НЫ  ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)