Энэ жилийн дааганы эзэн хэн байх бол

 

Монголын залуучуудын хол­боо уламжлал ёсоор улсын баяр наадамд тав давж, начин цолны болзол хангасан хамгийн залуу бөхийг хурдан удмын даага бэлэглэх нь. Энэ нь тод манлай уяач Д.Ононгийн хурдан удмын үр төл байх гэнэ. 1994 оноос дээрх уламжлалыг тогтоосон бөгөөд анхны удаагийн энэ мялаалгын эзнээр одоогийн улсын аварга Д.Сумъяабазар тодорч байжээ. Түүнээс хойш 21 залуу начин хурдан удмын даага хөтөлж байсны дөрөв нь залуу бөх, бусад нь аймгийн арслан цолтой зодоглож байсан байна. Тэдний 10 нь цолоо ахиулж, амжилттай барилдсан байдаг. Тухайлбал, улын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын заан Б.Ганбат, улсын харцага Ц.Содномдорж нарын ард түмнийхээ хүндлэлийг хүртсэн хүчтэнүүд хурдан удмын даагаар мялаалгаж, алтан жолоог нь атгаж байлаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жилийн баяр наадмаар начин цол хүртсэн, “Засагт хан” дэвжээний залуу бөх Б.Бадамсүрэн энэ эрхэм мялаалгыг хүртсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • тэ1үүдэд (202.179.11.58)

    2015-07-08

    Монголын залуучуудын хол­боо уламжлал ёсоор улсын баяр наадамд тав давж, начин цолны болзол хангасан хамгийн залуу бөхийг хурдан удмын даага бэлэглэх нь. Бөхөд даага бэлэглэх гээд байгаа юм уу бөхийг өөр хэн нэгэнд бэлэглэх гээд байгаам