Хакухо: Харьж яваа гэсэн тэр нэгэнд хариу өгсөндөө баяртай байна

Мэргэжлийн сумогийн Нагоя башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 даваа, 1 унаатайгаар түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Какурюү М.Анандыг давсанаар түрүүлэх болзлоо бүрэн хангасан юм. Ийнхүү мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтыг Хакухо 35 түрүү болгож ахиуллаа. Тэрбээр түрүүлсэнийхээ дараагаар өгсөн ярилцлагадаа "Тэмцээний өмнө хэн нэгэн намайг харьж явна гэж ярьсан байсан. Би тийм биш гэдгээ харуулсандаа баяртай байна" гэж өгүүлсэн юм. Япончууддаа "Мэхний их дэлгүүр" хэмээн нэрлэгдсэн Майноуми башёгийн өмнө Хакухог хүч муу сул байгаа, магадгүй бүр харьж байгаа мэтээр ярьсан явдал гарсан юм. Үүнд нь Хакухо ийнхүү сүүлийн өдөр түрүүлж, түрүү бөхийн аа омгоороо хариу барилаа. 

Какурюү М.Анандын хувьд сүүлийн хоёр башёд мөрний гэмтлийн улмаас барилдаагүй хэрнээ тун сайн барилдаж, сүүлийн өдөр хүртэл Хакухотой өрсөлдөж чадлаа.

Өнөөдөр мөн Хакухо М.Даваажаргал 35 дахиа түрүүлснээс гадна 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо зодог тайлж буй бололтой. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • unshigch (85.225.221.50)

    2015-07-29

    Harij yavaa gehed yund Ni emzeglene ve. Monhin yum gej Yu bnaa. Bvh yum hugatsaatai bdgim sh Dee .tolgoigogo byaraar bish nomoor tsenegle....

  • (98.169.53.40)

    2015-07-28

    Ичинноров багаасаа үглүүлж, загинуулж байж хөдөлдөг монгол маягаар хүмүүжсэн хүүхэд шив. Даваажаргал сумогийн хэлээр загиналаа, өнөөх нь ойлгосон болов уу? Барилдахгүй юм бол яах гэж дэвжээ дээр гардаг муу пи вэ гэж л хэллээ.

  • Zochin (78.157.167.71)

    2015-07-28

    AMJILT,AMJILT

  • Зочин (150.129.140.227)

    2015-07-27

    Хакухогийн егсен шанаа зеелен байсан олны нудэн дээр болоод тэр ичо яагаад муу барилдаад байгаа гэхээр шанаа тутаад байгаа юмаа бусад зуйл нь ичо-д байгаа туунд их ирээдуй бий амжилт хусье

  • sss (49.97.102.157)

    2015-07-27

    очиж очиж адилхан Монгол, дээр нь өөрөөс нь хэд дүү билээ, аархалаа Ичинноровт гаргадаг нь ямар учиртай юм бэ? Харуулмаар байгаа бол харуулна л биз!!!

  • sss (49.97.102.157)

    2015-07-27

    очиж очиж адилхан Монгол, дээр нь өөрөөс нь хэд дүү билээ, аархалаа Ичинноровт гаргадаг нь ямар учиртай юм бэ? Харуулмаар байгаа бол харуулна л биз!!!

  • зочин (202.21.124.17)

    2015-07-27

    Сайн байна, амжилт хүсэе