Шотландын санал асуулгыг дахин явуулахыг шаарджээ

Шотландын тусгаар тогтнолын талаар дараагийн санал асуулгыг яаралтай явуулах хэрэгтэйг Шотландын Үндэсний намын дарга асан Алекс Салмонд “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Бидэнд бие даасан хоёр дахь санал асуулга зайлшгүй хэрэгтэй байна. Шотландчуудын хувь заяа Үндэсний намын дарга Низола Стерженээс ихээхэн хамаарна” гэжээ. Салмонд Эдинбургт үзүүлж буй Лондоны дарамт шахалтын улмаас санал асуулга хойшилж байна гэж үзжээ. Мөн 2017 оноос өмнө Их Британи Европын холбоог орхих ёстой гэсэн шийдвэрийг Шотландын улстөрчид дэмжихгүй байгаа аж. Тэд “Шотландын ард түмэн Европын холбооны гишүүнээр үргэлжлүүлэн үлдэх хүсэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Шотландын тусгаар тогтнолын талаар өнгөрсөн оны есдүгээр сард болсон санал асуулгаар шотландчуудын 55 хувь нь Нэгдсэн Вант улсын харьяанд байхыг хүссэн бол сонгогчдын 45 хувь нь тусгаар улс болох саналыг дэмжсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)