Хакүхо аварга наадмаа хийхээр эх орондоо ирлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлэн өчигдөр эх орондоо иржээ. Тэрбээр "Хөдөлмөрийн баатар" хэмээх эрхэм хүндтэй цолныхоо хүндэтгэлийн наадам хийхээр ийнхүү ирсэн байна. 

Маргааш энэхүү наадам болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, Их нас болон дааганы уралдаан болох юм байна. Мөн түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэх ажээ. 

Их аваргатай хамт мэргэжлийн сүмогийн олон бөхчүүд ирсэн байна. Уг наадам маргааш Зуунмод хотноо болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)