Мессигийн шүтээн зодог тайллаа

Испанийн "Валенси"-д одтой он жилүүдээ өнгөрүүлж, "Сарьсан багваахайнууд"-ыг 2002, 2004 оны Испанийн АШТ болон Испанийн супер цом, 2004 оны UEFA-гийн цом болон Европын супер цомд түрүүлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан Аргентиний хагас хамгаалагч Пабло Аймар зодог тайлах шийдвэр гаргажээ. 1997 оны дэлхийн залуучуудын АШТ-д Аргентиний шигшээгийн хамтаар түрүүлж байсан "El Payaso" буюу "Алиалагч" хочит тэрбээр энэ оны эхээр төрөлх баг "Ривер Плейт"-дээ иргэн ирсэн ч удаа дараагийн гэмтэл бэртлээс болж хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон аж.

Сонирхуулахад өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси нэгэн ярилцлагадаа "Хүүхэд насны минь шүтээн Пабло Аймар байсан. Түүнтэй Аргентиний шигшээд 2007 оны Copa America тэмцээнд хамтдаа тоглож болсондоо маш их баярлаж билээ" хэмээн өгүүлж байжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)