АНУ-ын скаутад ижил хүйстнүүд ажиллахыг зөвшөөрчээ

Америкийн “Boy Scouts” скаутын байгууллагад ижил хүйстнүүд ажиллахыг зөвшөөрчээ. Урьд нь скаутын байгууллагад ижил хүйстнүүд ажиллахыг дотоод журмын дагуу хориглодог байжээ. Энэхүү хоригийг өөрчлөх хүсэлтийг байгууллагын гүйцэтгэх хорооны 45 гишүүн дэмжиж, 12 гишүүн эсрэг санал өгсөн байна. Шинэ дүрмийн дагуу, ижил хүйстнүүд зөвлөх болон гүйцэтгэх хороонд ажиллах эрхтэй болжээ. АНУ-ын Дээд шүүхээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг АНУ-ын Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэн хүлээн зөвшөөрсөн захирамжийг өнгөрсөн зургадугаар сарын 26-нд гаргасан билээ. Тиймээс АНУ даяар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн. Энэхүү шинэ дүрэм АНУ-ын шашны сайн дурын олон байгууллагад нөлөөлөх болсны жишээ нь Америкийн “Boy Scouts” юм. Уг байгууллага нь АНУ-ын хамгийн том залуучуудын байгууллагын нэг бөгөөд Ирвинг хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Энэхүү скаутын холбоонд 2,7 сая өсвөр насныхан, нэг сая насанд хүрэгч бүртгэлтэй байдаг юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)