Хятадад хуурамч “IPHONE”-ийн үйлдвэрийг хаажээ

БНХАУ-д “Iphone” загварын ухаалаг утас хуурамчаар үйлдвэрлэж байсан есөн хүнийг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд илрүүлсэн билээ. Тэд Хятадын зах зээлд хуурамч “iPhone” нийлүүлж байсан бөгөөд гар утсаа тусгай үйлдвэрт үйлдвэрлэж байжээ. Уг үйлдвэрт олон зуун ажилчид хуучин сэлбэгээр экспортын шинэ “iPhone” ухаалаг гар утасны хэсгийг дахин савлаж байсныг тогтоосон аж. Хуурамч үйлдвэрийн талаар Бээжингийн олон нийтийн аюулгүй байдлын товчооныхон өнгөрсөн ням гаригт олон нийтэд мэдээлсэн ба үйл ажиллагааг нь нэгдүгээр сараас эхлэн мөрдөн шалгажээ. Бээжингийн эрх баригчдын хэлж буйгаар энэхүү үйлдвэрийг БНХАУ-ын нийслэлээс хойд зүгийн захын хороололд гэр бүлийн хоёр ажиллуулж байжээ. АНУ-ын эрх баригчид “Apple”-ийн хуурамч гар утасны заримыг нь хураан авч энэ талаар Бээжингийн эрх баригчдад сэрэмжлүүлж байсан аж. Тиймээс Хятадын эрх бүхий байгууллагынхан үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ тэмдэгтээ нарийн тогтоож, хуурамч бараанаас урьдчилан сэргийлэхийг шаардаж эхэлсэн байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)