Автозамын барилгын ажын талаар дараах арга хэмжээг авна

Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа автозамыг сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус  жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийг Засгийн газрын өчигдрийн /VII.28/ хуралдаанаас Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгажээ.

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх жил манай улсад зохион байгуулахтай холбогдуулан эдгээр зам, барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийн сонгон шалгаруулалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)