Титэм вирус БНСУ-д бүрэн намжжээ
- 2015-07-29
- Дэлхий
- 0
Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын хам шинж Титэм вирусийн дэгдэлт Өмнөд Солонгост дарагдсан болохыг тус улсын Ерөнхий сайд Хван Ге Ан албан ёсоор мэдэгдэв. Нийгмийг хамарсан түгшүүр намжсан учраас иргэдийг хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэн орохыг Хван Ге Ан хүсчээ. Өмнөд Солонгосын эрх баригчид уналттай буй эдийн засгийн үзүүлэлтээ хэвийн хэмжээнд оруулахыг түргэвчилж байгаа ажээ. Титэм вирусээр өвчилсөн иргэдийг өнгөрсөн даваа гаригт гэрийн хорионоос гаргасан байна. Тус улсад халдвар авсан 16.7 мянган иргэн гэрийн хорионд байсан юм.
Сэтгэгдэл (0)