Хакухогийн наадамд Б.Гончигдамба түрүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг  эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо Хөдөлмөрийн баатар цолны наадмаа хийж байна. Аваргын наадамд их нас, даага насны морьд уралдсан юм. Харин  хүчит 128 бөх зодоглосноос Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Мөн өнөөдөр болж буй наадам, ёслолын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулж өгсөн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)