Монголын жүдочид бэлтгэлдээ гарчээ

 

Казахстаны Астана хотноо ирэх сарын 24-нд эхлэх жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх манай тамирчид Орхон аймагт бэлтгэлдээ гарчээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан 48 кг-ын жингийн чансааг 3378 оноогоор тэргүүлж, дэлхийн чансааны дээд оноог тогтоосон дэлхийн аварга М.Уранцэцэг, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Г.Болдбаатар, 52 кг-ын жинд эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн Д.Сумъяа, их спортдоо эргэн ирж, оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж буй, Лондонгийн олимпын V байрын шагналт Ц.Мөнхзаяа нар. Астанад хүч үзэх гэж байна.

 

М.УУГАНТАМИР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)