560 мянган жилийн тэртээх хүний шүд олжээ

 

Археологи сонирхогч 16 настай хүү Францын баруун өмнө зүгт орших Араго дахь агуйгаас 560 мянган жилийн тэртээ амьдарч байсан эртний хүний шүд олжээ. “Шүд ямар хүнийх байсныг хэлэх боломжгүй боловч 550-580 мянган жилийн өмнөх үеийн хөрсний давхаргаас олдсон. Европ дахь энэ үеийн олдвор их цөөхөн тул энэ бол томоохон олдвор” хэмээн палеонтологич А.Виалет энэ тухай өгүүлсэн байна. Араго нь Таутавел хэмээх суурингаас холгүй оршдог ба эртний хүмүүсийн амьдарч байсан энэ нутагт судлаачид сүүлийн 50 жилийн турш малтлага хийж буй аж.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)