Ла-Маншийн хоолойн доогуурх хонгил руу дүрвэгчид дайрчээ

 

Их Британи дүрвэх зорилготой 2000 гаруй цагаач Францын Кале хотноо орших Ла-Маншийн хонгил руу дайрчээ. Хонгилын ажлыг удирддаг “Eurotunnel” компанийн төлөөлөгч иймэрхүү үйл явдал бараг өдөр болгон болдог ч энэ удаагийн дайралт сүүлийн сар хагасын хугацаанд болсон хамгийн том дайралт байсныг өгүүлсэн байна. “Бид хамгаалалтын бүх ажилтнаа болох 200 гаруй хүнийг дайчилж, дээр нь цагдаа нарын туслалцаа авсан” хэмээн тэрбээр ярьсан аж. Энэ зун Кале хотноо Их Британи руу зорчих зорилгоор хонгил руу нэвтрэх гэж байгаад найман цагаач амь насаа алджээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.2.192)

    2015-07-30

    Хятадаас монгол дүрвэхээр зуун сая ***** хэзээ орж ирэх бол.