В.Путин: Блаттер нобелийн шагнал олгох хэрэгтэй

Оросын Ерөнхийлөгч В.Путин Санк- Петербург хотноо “Дэлхийн цом-2018” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын сугалаа зохион байгуулахын өмнө Швейцарийн телевизэд ярилцлага өгснийг хураангуйлан хүргэж байна. 

 

Орос дэлхийн аваргад түрүүлэх зорилт тавиагүй

Бид дэлхийн аваргын тэмцээнд гоц зорилт тавиагүй гэдгийг шулуухан хэлэх нь зүйтэй боловч багаа сайн тоглоно хэмээн хүсэн хүлээж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах болсон бидний зорилт хөлбөмбөгийн цар хүрээг тэлэх гэсэн ФИФА-гийн зорилттой нийцсэн. Орос бол том гүрэн, газар нутгийн хувьд дэлхийд, хүн амын тоогоор Европтоо хамгийн том орон юм. Хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудын бараг бүгдтэй нь үндсэндээ визгүй хил нэвтэрч, чөлөөтэй зорчих журам үйлчилдэг.

 

З.Блаттер авлигач гэдэгт итгэдэггүй

Манай улсыг 2018 онд болоххөмбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэм- цээний эрхийн төлөө нэр дэвшүүлэхээс өм- нө З.Блаттер бид хоёр нэгнээ таньдаггүй байлаа. Энэхүү хамтын ажлын хүрээнд бид ФИФА-гийн гүйцэтгэх зөвлөлийнхөн, ажлын хэсгийнхэнтэй олон удаа уулзалт зохион байгуулж, тэд манай улсад хүрэлцэн ирж, ноён З.Блаттертай уулзаж байв. Бидний хооронд маш найрсаг, ажил хэрэгч, хувь хүмүүсийн харилцаа бий болсон. Түүний эргэн тойронд ямархүү нөхцөл байдал бүрдсэнийг бид мэднэ. Би түүнийг авлигатай холбоотой гэх үгэнд итгэдэггүй. Иймэрхүү олон улсын спортын томоохон холбоод, олимпын хороодын удирдлагын зүтгэлийг олон нийтийн байгууллагуудын зүгээс онцгой үнэлж, тэдэнд талархал илэрхийлэх ёстой гэж боддог. Хэзээ нэгэн цагт Нобелийн шагнал олгохоор бол ийм хүмүүст олгох хэрэгтэй. Тэд улс орнуудын хоорондын хамтын ажиллагааны арга замуудыг боловсронгуй болгож, хөршийн харилцааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулдаг.

 

ФИФА руу довтолж буй нь өс хонзон мэт харагддаг

Миний мэдэж буйгаар АНУ 2022 онд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдсөн. Харин тус улсын хамгийн ойрын холбоотон болон Их Британи улс 2018 онд болох тэмцээний эрхийг горилсон юм. Авлигатай тэмцэж буй гэх арга барил нь энэ бүхэн 2018, 2022 онд болох тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөөх тэмцлийн үргэлжлэл юм биш биз гэж бодоход хүргэж байна. Авлигын эсрэг тэмцэнэ гэхэд хэн ч эсэргүүцэхгүй бүгд “За” гэх нь тодорхой ба үүнтэй бүр хатуу тэмцэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ хэн нэгэнд аль нэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх сэжиг таамаг байвал тэр тухай мэдээллийг цуглуулж, тухайн хүний харьяалагддаг улсын прокурорын байгууллагад шилжүүлдэг олон улсын эрх зүйн хэв хэмжээ байдаг. Гэхдээ энэ журам нь тухайн улс том уу жижиг үү гэдгээс хамаарахгүй бол одоо дэлхий дахинаа дуртай хүнээ баривчилж, шоронд хорьж байна. Энэ бол байж болшгүй юм

 

Орос улс хэнд ч заналхийлээгүй

Оросын зүгээс дайны аюул заналхийлж буй тухай дүгнэлтийг шударга бус эсвэл хайхрамж муутай хүмүүс гаргадаг. АНУ Пуужингаас эсэргүүцэх системийг хязгаарлах тухай гэрээнээс дангаараа гарснаар зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үйл явцыг өдөөсөн. Учир нь энэ гэрээ олон улсын аюулгүй байдлын тулгуур болж байв. АНУ гэрээнээс гарч, дэлхийг хамарсан стратегийн зэвсэглэлийнхээ бүрдэл хэсгийг байгуулж эхэлсний дараа бид стратегийн хүчний тэнцвэрийг хадгалахын тулд хариу үйл ажиллагаа авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Дэлхийг хамарсан пуужингаас хамгаалах систем нь өндөр өртөгтэй хэрнээ хэр үр дүнтэй нь тодорхой биш. Харин бид пуужингаас хамгаалах аливаа системийг давах чадвартай цохилт өгөх системийг бий болгож байна. Тиймээс саяхан миний зарласан үйл ажиллагааны тухай хэдэн жилийн өмнөөс олон нийтэд ил болсон. Би маш чухал гэж үздэг нэг зүйлийг хэлье. Энэ бүхнийг бид Орос улсын аюулгүй байдлыг хангахын төлөө хийхийн зэрэгцээ энэ бүхэн хүчний тэнцвэрийг хадгалж стратегийн тогтвортой байдлыг хангаснаар дэлхийн нийтийн төлөө хийж буй ажил юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.121.110)

    2015-07-30

    baliar avilgachin uvgund yasan gej Nobel prize uguh yostoi gej...ene bol Putin guai l bodol