“Монголын цом 2015”-ын эзэд ням гаригт тодорно

Энгийн цаас, харандаагаар хийсэн загвараас жинхэнэ онгоцны мате- риалаар бүтээсэн 3000 ам.дол- ларын өртөгтэй онгоц хүртэлх олон төрлийн нисэх загварыг Монголын тэнгэрт туршиж байна. Тэрэлжийн уулсын энгэрт Дархан ноёны худаг хэмээх газарт цугласан 37 орны нисэх загварын тамирчид Ази тивд анх удаа аваргаа шалгаруулах аж. Тэд А, Б зэрэглэлтэй “Монголын цом 2015”, “Миксман 2015″ чөлөөт нислэгийн олон улсын, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт нислэгийн гэх гурван цуврал тэмцээнд оролцох юм. Дэлхийн агаарын спортын холбооноос нисэх загварын спортын төрөл бүрт далавчны нийт талбай, жин, моторын үзүүлэлт болон холбогдох бусад зүйлийг зохих дүрэм, стандартаар зохицуулсан байдаг аж. Тэмцээнд оролцож буй нисэх загварын зарим нь түүний их биед бэхэлсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр нисдэг бол зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт хөөрдөг байна. Манай улсад 1965 оноос хойш хөгжиж эхэлсэн энэ спорт өнөөдөр ямар төвшинд хүрснийг ирэх сарын 2-нд өндөрлөх дэлхийн аваргын тэмцээний үр дүн олон улсад харуулах юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)