Япон улсын JCB картын байгууллагатайхамтран ажиллах гэрээ байгуулав

 

Монгол  улсын  нутаг  дэвсгэрт  JCB  төлбөрийн  картыг  Монголбанкны  “Банкхоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-гээр 2013 оноос дамжуулж бусад банкуудөөрийн сүлжээнд хүлээн авах боломжтой болсон. Одоогоор картын үр дүнгийн тооцооллыгкарт хүлээн авагч банкууд ХХБ-аар дамжуулж гүйцэтгэж байгаа. Монгол-Японы худалдааныхарилцаа тэлж, хоёр орны хооронд зорчих жуулчдын тоо өсөж байгаа тул манай банкуудадJCB нэрийн картыг дангаар нь болон Т карт–JCB хосолсон карт гаргах сонирхол бий болжтухайн картын нэгдсэн гарцтай болох саналыг Монголбанкинд дэвшүүлж байсан.

Үүнтэй холбоотойгоор Монголбанк JCBI-ийн хооронд карт гаргах бизнест зориулсан“Системийн  сүлжээ  байгуулах  гэрээ”-нд  2015  оны  7  дугаар  сарын  29-ний  өдөрМонголбанкийг төлөөлж Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар,  JCBI-ийг  төлөөлжJCBI-ийн Ерөнхийлөгч  ноён  Коремицу  Санномия  (Koremitsu  Sannomiya)  нар  гарын үсэгзурлаа.

Энэхүү  нэгдсэн  сүлжээ  бий  болсноор  банкуудад  карт  гаргах  ижил  боломж олгожхолболтын  нэмэлт  зардалгүйгээр  JCB төлбөрийн  картыг  гаргах,  үйлчилгээний  урсгалзардлаа  хуваан  төлж,  гадаад  оронд  зорчих  тэдгээр  банкуудын  харилцагч  Монгол  Улсыниргэдэд олон улсын JCB картын өргөн сүлжээг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхайгүйцэтгэх бололцоо нээгдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)