Япон улсын JCB картын байгууллагатайхамтран ажиллах гэрээ байгуулав
- 2015-07-30
- Үнэн
- 0
Монгол улсын нутаг дэвсгэрт JCB төлбөрийн картыг Монголбанкны “Банкхоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-гээр 2013 оноос дамжуулж бусад банкуудөөрийн сүлжээнд хүлээн авах боломжтой болсон. Одоогоор картын үр дүнгийн тооцооллыгкарт хүлээн авагч банкууд ХХБ-аар дамжуулж гүйцэтгэж байгаа. Монгол-Японы худалдааныхарилцаа тэлж, хоёр орны хооронд зорчих жуулчдын тоо өсөж байгаа тул манай банкуудадJCB нэрийн картыг дангаар нь болон Т карт–JCB хосолсон карт гаргах сонирхол бий болжтухайн картын нэгдсэн гарцтай болох саналыг Монголбанкинд дэвшүүлж байсан.
Үүнтэй холбоотойгоор Монголбанк JCBI-ийн хооронд карт гаргах бизнест зориулсан“Системийн сүлжээ байгуулах гэрээ”-нд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөрМонголбанкийг төлөөлж Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, JCBI-ийг төлөөлжJCBI-ийн Ерөнхийлөгч ноён Коремицу Санномия (Koremitsu Sannomiya) нар гарын үсэгзурлаа.
Энэхүү нэгдсэн сүлжээ бий болсноор банкуудад карт гаргах ижил боломж олгожхолболтын нэмэлт зардалгүйгээр JCB төлбөрийн картыг гаргах, үйлчилгээний урсгалзардлаа хуваан төлж, гадаад оронд зорчих тэдгээр банкуудын харилцагч Монгол Улсыниргэдэд олон улсын JCB картын өргөн сүлжээг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхайгүйцэтгэх бололцоо нээгдэж байна.
Сэтгэгдэл (0)