ХУД-ийн 302 өрх айл хууль ёсны газартай боллоо

 

Нийслэлийн  ХУД-ын  4,  11  дүгээр  хорооны  нутаг  дэвсгэр  Зайсан,  Арцатын  амныямар нэгэн газрын маргаан зөрчилгүй 302 өрх айлд газар ашиглах гэрчилгээ олгохасуудлыг  бүрэн  шийдвэрлэж  дууссанаа  БОНХАЖ-ын  сайд  Д.Оюунхорол  хэллээ.Тэрбээр өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд тэдгээр иргэдтэй уулзаж,газрын гэрчилгээг гардуулсан юм.  Дээрх хороодод   1960-аад оноос хойш амьдарсануугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг    БОНХАЖ-ын сайдын   тушаалаарөнгөрсөн тавдугаар сараас хийж гүйцэтгэснээр ийм бодитой үр дүнд хүрээд байгааюм.   Баяр наадмын өмнөхөн буюу зургадугаар сарын 29-нд эдгээр 302  айл өрхийгтөлөөлүүлэн 27 өрхөд газрын гэрчилгээг нь гардуулсан. Өнөөдөр үлдсэн айл өрхүүдгэрчилгээтэй болсноор нийт 302 өрх айл олон жил амьдарсан газартаа хууль ёсоорамьдрах, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байна.  Гэхдээтөрийн  захиргааны  төв  байгууллагаас  зохих  ёсны  дагуу  газар  ашиглах  эрх  авсаниргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан,  инженерийн шугам, сүлжээбүхий дэд бүтэцтэй газар дээр байршсан, бусад газар ашиглагчийн  болон нийтийнэзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул биш зэрэг зөрчилтэй  иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээд байна.  Гэхдээ аль болохолон айл өрхийн газрыг гэрчилгээжүүлэхийг зорьж байгаа учраас цаашид үлдсэн айлөрхүүдийн  асуудлыг  судлан  шийдвэрлэж,  ажлын  хэсгийн  үйл  ажиллагаагүргэлжлүүлэхээ салбарын яамны  холбогдох албаны хүмүүс  мэдэгдлээ.

Мөн   хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ХУД-ийн Зайсан, Арцатын ам зэрэгсуурьшлын бүс болсон газруудад  амьдарч байгаа  иргэдийн газар эзэмших,  өмчлөхасуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа БОНХАЖ-ын Д.Оюунхорол хэлэв. УИХ-ын гишүүн Лу.Болд мөн газрын гэрчилгээ гардуулах ёслолд хүрэлцэн очсон.   Тэрбээролон  жил  шийдэгдээгүй  асуудлыг  зоригтой  барьж  авч,  шуурхай  шийдвэрлэсэнБОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд тойргийнхоо ард иргэдийн нэрийн өмнөөс болонхувиасаа маш их баярлаж, талархаж байгаагаа хэлсэн юм. Хууль  ёсны  газартай  болсон  иргэд  баяр  талархлын  үгээ  харамгүй  хуваалцсан.Тухайлбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Д.Ичинхорлоо тус хороонд  40 гаруйжил  амьдарч  байгаа  ажээ.  Тэрбээр  урт  удаан  хугацаанд  хөөцөлдөөд  шийдвэрлэжчадаагүй асуудлыг нь  богино хугацаанд шийдвэрлэж, гар дээрээ тавих гэрчилгээтэйболгож өгсөнд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж талархсанаа  хэлсэн  юм.

Харин тус  хорооны  өндөр настан Ж.Должин гуайн хувьд    газрын гэрчилгээ нь үрхүүхдүүдийнх  нь амьдралын баталгаа ажээ. Түүнчлэн  иргэн  Б.Батсуурь “Би энд 30гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд амьдарч байгаа газраа өөрийн  гэж хэлэхалгахан цаас ч байгаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцөл боломжгүй байсан.Одоо ингээд газар ашиглах гэрчилгээтэй, минийх гээд үзүүлэх юмтай болсондоо маших баяртай байна” гэж хэллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (150.129.143.119)

    2015-08-02

    Баярлах арай л эрт байна.Газар ашиглах болохоос өмчлөх жиш.Тиймд та нар газар ашигласны төлбар төлнө.Нэг л өдөр гэрээг цуцлаад та нар газаргүй болно.Энэ бол түр зуурын тархи угаалт

  • zochin (202.179.20.105)

    2015-07-30

    Ene zasgiin gazar iluu sain ajillaj bna . Bayarlalaa

  • unshigch (202.70.43.18)

    2015-07-30

    Neg heseg humuusiig ch bayrluulsan ajil boljee Shuurhai ajillaj asuudliig shiidsen saidad bayr hirgie