Хятад улс төмсний тариалалтаар дэлхийд тэргүүлэв

Хятад улсын төмс тариалалт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, ургацын хэмжээгээр дэлхийд тэргүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадад нийт 5.57 сая га талбайд төмс тариалж, 95 сая тонн ургац хураан авсан байна. Энэ нь дэлхийн хэмжээнд хураан авсан төмсний ургацын дөрөвний нэгийг бүрдүүлж буй юм. Гэсэн хэдий ч нэг га талбайгаас дунджаар 17.7 тонн ургац хурааж буй нь хөгжингүй орнуудынхаас доогуур үзүүлэлт гэдгийг Хятадын Хөдөө аж ахуйн академийн харьяа Хүнсний ногоо, цэцэг судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд өгүүлжээ. Мөн хүн амын төмсний хэрэглээ жилд дунджаар 41.2 кг болсон нь Европ, Америк тивийн орнуудаас хэд дахин бага юм

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)