Сири дэх курдууд газрын тосоо боловсруулж эхэлжээ

Сири дэх курд иргэд “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай дайтаж, хүнд нөхцөлд амьдрахын эрхээр газрын тосыг хээрийн нөхцөлд боловсруулж цэвэршүүлж буйг “Франс Пресс” агентлагаас мэдээлжээ. “Бид газрын тосыг Цельсийн 125 хэм хүртэл халааснаар бензин, 150 хэмд керосин, 350 хэмд мазут гаргаж авдаг” хэмээн Курдын технологич өгүүлсэн байна. Газрын тосны зарим цооногийн ойролцоо хар утаан манан уугиж ийм аргаар газрын тос боловсруулж, буй нь олборлолтыг сэргээжээ. Дайн эхэлснээс хойш тус бүс нутаг дахь газрын тос дамжуулах хоолой ажиллахаа больсноос зөвхөн Рмелиан мужид 1300 гаруй цооног ашиглалтгүй хоцорсон гэнэ. Харин энэ зунаас орон нутгийн удирдлага 150 цооногоос түүхий эд олборлож, газрын тос боловсруулах 20 орчим жижиг цех байгуулсан байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)