Дахин зургаан орон хоригт нэгдэв

Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд дахин зургаан орон нэгджээ. Европын холбооноос өнгөрсөн зургадугаар сарын 22-нд сунгасан Оросын эсрэг эдийн засгийн хоригт энэ удаа Черногори, Албани, Исланд, Лихтенштейн, Норвеги, Украин улс нэгдсэн байна. Европын холбооны гадаад бодлого эрхэлсэн тэргүүн Федерики Могерини тус холбоонд нэгдэхээр нэрээ дэвшүүлсэн Черногори, Албаниас гадна Европын чөлөөт худалдааны холбооны гишүүд болох Исланд, Лихтенштейн, Норвеги болон Украин улс энэ арга хэмжээнд нэгдэж буй тухай мэдэгдэл гаргасан аж. Дээрх орнууд ойрын хугацаанд улс төрийн бодлого Европын холбооны албан ёсны байр суурьд нийцүүлж өөрчилнө гэдгийг уг баримт бичигт өгүүлжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Baagii (173.2.28.110)

    2015-08-02

    Uil ni irsen hulgana muuriin sahlaar oroldon oo gej

  • Зочин (27.123.214.123)

    2015-08-02

    Орсод хориг тавих биш еерсдее орсоор хориг тавиулчихсан хэцуухэн украйн мэтийн орнууд лбн даа

  • (202.179.11.226)

    2015-07-31

    орсуудыг хурцалж байна даа нэг л өдөр энэ улсууд толгойгоо ***** байхдаа,Америк мэрэгжилтэн дээд 3 монголоо бас сүйрүүлэх ...........