ОХУ аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд хориг тавилаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Украины нутагт осолдсон “Боинг“ онгоцны ослыг мөрдөх олон улсын шүүх байгуулах тухай Малайзын эрх баригчдын танилцуулсан тогтоолын төслийг лхагва гаригт хэлэлцжээ. Гэвч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох Оросын тал тогтоолын төсөлд хориг тавьсан байна. Тогтоол батлахыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны 11 нь дэмжиж, Ангол, Хятад, Венесуэл улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэн аж. “Орос улс энэ гай зовлонг амссан улс орнуудын олон нийтийн дургүйцлийг хайхарсангүй” хэмээн НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэрс мэдэгджээ. Харин Хятадын төлөөлөгч Лю Цзеи олон улсын шүүх байгуулах тухай тогтоол нь гэм буруутнуудыг тогтооход тус хүргэхгүй гэдгийг хэлж, “Одоо гол анхаарлаа хэргийн шалтгааныг илрүүлж, хохирогчдын хувьд шударга ёс тогтооход чиглүүлэх хэрэгтэй. Хятад улс тогтоолын төслийг дэмжигч, хохирогчдын ар гэрийнхний зүгээс буруутнуудыг аль болохоор шуурхай шийтгэхээр зорьж буйг ойлгож байна. Хятад улс тогтоолын төслийн талаар санал солилцох явцад гишүүдийг эв нэгдлээ хадгалахыг уриалсан. Зөвлөлийн гишүүд энэ талаар санаа зовинож буй өнөөгийн нөхцөлд төслийг санал хураалтад оруулсан нь тэдний дунд хагарал бий болгож, хохирогчдын төрөл төрөгсдийн уй гашууг хөнгөлөх, гэм буруутнуудыг тогтооход тус хүргэсэнгүй” гэжээ. Мөн Анголын төлөөлөгч тус улс онгоцыг сөнөөж, олон хүний амь насыг хөнөөснийг буруушааж байгаа ч хэргийг мөрдөх ажил дуусаагүй гэдгийг өгүүлж, “Олон улсын шүүх байгуулахад эртэдсэн шийдвэр. Мөрдөн шалгах ажлын үр дүнг хүлээх нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн байна. Энэ үеэр хуралдаанд оролцсон Нидерландын Гадаад хэргийн сайд Берт Кендерс тус улсын аюулгүйн зөвлөл хэргийг мөрдөн шалгах ажлын дүнг ирэх аравдугаар сард нийтэлнэ гэдгийг хэлсэн байна. НҮБ дахь Оросын талын төлөөлөгч Виталий Чуркин Малайзын онгоцны ослыг мөрдөх олон улсын шүүх байгуулах нь хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг мэдэгдсэн аж. Үүнээс гадна тогтоолын төслийг боловсруулагчид ямар нэг нааштай үр дүнд хүрэхгүй гэдгээ мэдсээр байж санал хураалтад оруулсан нь хамтран ажиллах үзэл санааг үгүйсгэсэн хэрэг болсон гэж үзжээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүд Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны ослыг мөрдөх, олон улсын шүүх байгуулах тогтоолын төслийн тухай саналаа ийн илэрхийлжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.150)

    2015-08-01

    ХЭХЭ ЧИНИЙ ТАРХИ ДООД ХОЁР ШАРИКНААСАА ЖИЖИГХЭН БОЛОХООР ТЭГЖ БОДОЖ БОЛНО

  • Зочин (202.21.106.138)

    2015-07-31

    Хэ хэ хэ. Манай орос ах нар. Арга нь одоо болтол хуучин хэвээрээ, айн? Ослын газраас Оросын армийн пуужингийн хэлтэрхий олдох магадлал тун өндөр учраас ингэтлээ эсэргүүцээд байгаа хэрэг болов уу.