Биеийн тамирын дасгалыг орлодог эм бүтээжээ

Их Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд хүний биед биеийн тамирын дасгал хийсний дараа бий болдог нөлөөллийг орлох эм бүтээжээ. Судлаачид хүний эд эсийг бүх эрчим хүчээ зарцуулсан гэж “бодоход” хүргэдэг молекулыг синтезийн аргаар гаргаж авсан байна. Шинэ эмийн үр нөлөө бүрэн батлагдсан тохиолдолд бүтээлийг илүүдэл жин, хоёр дахь хэв шинжийн чихрийн шижингээс сэргийлэхэд ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзсэн аж. Хулгана дээр турших явцад шинэ эм эсийн төвшинд бодисын солилцоонд нөлөөлж, цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд хүртэл буулгаснаар долоо хоногийн хугацаанд биеийн нь жинг таван хувиар буулгадгийг тогтоожээ. Судлаачид энэ эмийг удаан хугацаанд хэрэглэхэд бие махбодид ямар өөрчлөлт гарч буйг ойрын үед судлах гэнэ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)