Венесуэл улс Колумбтай залгаа хилээ хаав

Венесуэлийн эрх баригчид тус улсын хилийн хамгаалалтын албаныхан хөрш Колумб улсын хууль бус наймаа эрхлэгчидтэй мөргөлдсөний дараа хилээ хаажээ. Колумбын “Tiempo” сайтаас мэдээлснээр Венесуэлийн үндэсний гвардын цэргүүд хууль бус наймаачдыг мөшгин хөөх явцдаа нэгийг нь буудан хөнөөснөөс наймаачид эмх замбараагүй байдал гаргасан байна. Хилийн бүсэд цэрэг, цагдаагийн хүчийг зузаатгасан боловч мөргөлдөөн зургаан цаг гаруй үргэлжилсэн аж. Венесуэлийн мөнгөн тэмдэгт боливарын ханш хар зах дээр огцом унаснаас үнийг нь төрөөс барьж байдаг бараа бүтээгдэхүүний үнэ хөрш орныхоос хямд тусч, тэдгээрийг хууль бусаар хил давуулан худалдах нь эрс нэмэгджээ. Наймаачид бензин болон өдөр тутмын хэрэглээний барааг бөөнөөр нь худалдан авч, Колумбад худалддаг байна. Харин Венесуэлийн эрх баригчид энэхүү хууль бус наймаатай хатуу тэмцэл өрнүүлсэн аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)