Хятад улс Өвлийн олимпын наадмыг зохион байгуулна

 

Хятадын нийслэл Бээжин хот2022 онд болох Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхтэй болсныг Олимпын хорооны тэргүүн Т.Бах өнгөрсөн баасан гаригт зарлалаа. Ингэснээр Бээжин хот Олимпын наадмын түүхэнд зуны болон өвлийн наадмыг хүлээн авсан анхны хот болох юм. Олимпын наадмыг хүлээн авах эрхийн төлөө тэмцэлд Бээжин хот Казахстаны Алма-Ата хотыг дөрвөн онооны давуутайгаар ялсан байна. Өмнө нь Осло болон Стокгольм хот улс төр, эдийн засгийн шалтгаанаар наадам зохион байгуулах өрсөлдөөнөөс нэрээ татсанаар Бээжин, Алма-Ата өрсөлдөөнд тунаж үлдсэн. Бээжингийн эрх баригчид 2008 онд болсон зуны олимпын наадамд зориулж барьсан Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн зэрэг спортын хэд хэдэн байгууламжийг өвлийн олимпийн үеэр ашиглахаар төлөвлөжээ. Уулын цана зэрэг зарим төрлийн тэмцээнийг Бээжингээс 60, 140 км зайд орших Янжинь, Занжиакоу хотод явуулах гэнэ. Энэ ажлын хүрээнд Занжиакоу хот хүртэл хурдны гал тэрэгний зам барьснаар зорчигчид50 минутад уралдаан болох байрлалд очих боломжтой болох юм байна.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)