“Хүрхрээ” үндэсний лиг үргэлжилнэ

 

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолт эхлэх гэж байгаатай холбогдуулж, багуудын мэдүүлэг солилцооны талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ. Тэмцээний нэгдүгээр тойрог энэ сарын 19-нд өндөрлөснөөр хоёрдугаар тойрог эхэлж байна. Тэмцээнд нийт есөн баг оролцох ба хоёр дугаар тойрогт багууд тамирчдаа солилцон тоглуулахаар болжээ. Энэ үеэр “Эрчим” клуб солилцоо хийгээгүй талаар дуулгав. Клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасанг эрүүл мэндийн шалтгааны улмаас ахлах дасгалжуулагчийн ажлаас түр чөлөөлж, З.Баттулгыг түр хугацаанд томилсон. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)