Өрхийн эмнэлэгтээ ирэх сараас шинжилгээ өгдөг боллоо

Есдүгээр сараас эхлээд иргэд Өрхийн эрүүл мэндийн төв/ӨЭМТ/-д очиж шинжилгээ өгөх боломжтой. Өнгөрсөн сарын27-30-нд нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр дахь шатны дадлага сургалт зохион байгуулжээ.Энэхүү сургалт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн чадамжийг сайжруулах зорилготой аж. Сургалтад өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нийт 350 хүн хамрагдаж, 20 сургагч багш бэлтгэжээ. Сургалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ирэх есдүгээр сард хийж эхлэх шээсний шинжилгээний суурин анализаторийг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах болон иргэд болон эрүүл мэндийн ажилтан цахим хуудсаас шинжилгээний хариуг харах эрүүл мэндийн зөвлөгөө авах талаарх цогц мэдээлэл өгсөн байна. 

 

Б.ЗОЛЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)