Бээжингийн нисэх буудлыг парадын үеэр түр хаана

 

Хятадын эрх баригчид Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний үеэр Бээжин хот дахь олон улсын нисэх буудал болон хуучин цэргийн зориулалттай ашиглаж байсан Наньюан буудлыг түр хаахаар болсныг “Ассошэйтед Пресс” агентлагаас мэдээлжээ. Цэргийн парадад байлдааны нисэх онгоцууд оролцох тул ирэх есдүгээр сарын 3-ны өдрийн 9.30 минутаас нислэгүүдийг гурван цагаар хойшлуулж, аюулгүй байдлыг хангахаар болсныг тус улсын Иргэний агаарын тээврийн удирдлагаас зарласан байна. Ялалтын баярын ёслолд 20 гаруй орны удирдагч оролцохоо илэрхийлсэн аж. Бээжингийн олон улсын нисэх буудал үйлчилдэг хүнийхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)