Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден ирэх онд болох Төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж буйг тус улсын хэвлэлд мэдэээлжээ. Жо Байдены төлөөлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтоныг дэмжээгүй улстөрчид болон намын томоохон хандивлагч нартай уулзаж эхэлснийг“Нью Йорк таймс” сонинд өгүүлсэн байна. 72 настай Жо Байден нэрээ дэвшүүлэх тухай шийдвэрээ гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхөд болон хандивлагчдынхаа хүрээнд танилцуулсан гэнэ. Харин “Ассошэйтед Пресс“ агентлагийн эх сурвалжийн өгүүлснээр дэд Ерөнхийлөгч сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ шийдээгүй аж. АНУ-ын тэргүүн хатагтай асан Х.Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тухайн үед явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Х.Клинтон Ардчилсан намын нэр дэвшигчдээс хамгийн их дэмжлэг хүлээсэн байна. Тэрбээр2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, Ардчилсан нам доторх сунгаанд Б.Обамад ялагдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)