Ерөнхийлөгч П.Порошенко Крымд өөртөө засах эрх олгоно

 

Ерөнхийлөгч П.Порошенко Крымийг Украины бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхтэй болгох талаар замын зураг гаргахаар төлөвлөснөө мэдэгджээ. П.Порошенко Украинд чуулсан Крымийн татаруудын дэлхийнII их хурлын гишүүдэд хандсан мэдэгдэлдээ энэ асуудлыг эрхэлсэн төрийн байгууллагууд ажиллаж эхэлснийг өгүүлсэн байна. Крымийн татарууд өнгөрсөн оны гуравдугаар сард өөрийн үндэсний автономийг Крымийн хойгт байгуулах оролдлого хийсэн. Нийт 300 мянган хүнтэй ард түмнийг төлөөлж, Бахчисарай хотноо 200 гаруй төлөөлөгч хуралдан өөртөө засах эрхээ тунхаглах тухай хэлэлцсэн аж. Гэхдээ Украин, Орос хоёрын алиных нь бүрэлдэхүүнд орох, хил хязгаар нь хаагуур өнгөрөх тухай асуудал тодорхой бус үлджээ. Ерөнхийлөгч тус улс Крым болон Донбассын бүс нутгийг эргүүлж авсны дараа л тус улсад энхтайван тогтоно гэдгийг өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-08-04

    Хөөрхий орон гаран болчихож.Манай Элбэгдорж хийж буй үйлээрээ Хятадаас өөртөө засах эрх гуйж байгаагаа мэдэж байгаа болов уу? Энэ талаар тоймч Гантулга мэдэрвэл мэдэрхээр хэлсэн дээ.

  • анхаа (202.70.42.36)

    2015-08-04

    энэ эргүү аль эрт оросын харъяанд орчоод байгаа Крымийг юун өөртөө засах өгнө гэж донгосоод байна