Арван настай Т.Энхжингийн бахдам амжилт

 

 

БНСУ-д олон улсын таеквандогийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас 10 настай тамирчин Т.Энхжин оролцож, хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Бяцхан тамирчин “Jeonju Open International Taekwondo championship” тэмцээнээс хүрэл, “Korea Open International Taekwondo Championship”, “International Children Taekwondo Championship” тэмцээнээс тус тус алтан медаль хүртсэн байна. Т.Энхжин нь Орхон сургуулийн тавдугаар ангид суралцдаг аж. Тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, Н.Тэмүүжин, Н.Нацагдорж, Б.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён нар ажиллажээ. Бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин нар оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажилласан байна. Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцлоо.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)