Р.Эрдоган: Турк улс Крымийн санал асуулгын дүнг зөвшөөрөхгүй

 

Турк улс Крымийн хойгийг Орост нэгтгэснийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхийлөгч Р.Эрдоган Крымийн татаруудын дэлхийн конгрессийн гишүүдэд хандсан захидалдаа өгүүлжээ. Р.Эрдоган захидалдаа Крымийн татаруудыг түүхэндээ олон удаа хэлмэгдэж, нутаг заагдан хөөгдөж байсныг бичсэн аж. Тэдний хувьд эв нэгдэлтэй байх нь амжилтын үндэс болох ба Турк улс тус хойгийг Орост нэгтгэснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Крымын татаруудын аюулгүй байдлыг хангах нь Туркийн эрх баригчдын гол зорилт тул цаашид ч гэсэн дэмжлэг үзүүлнэ хэмээн амлажээ. Өмнө нь Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Крым дэх татаруудын нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.131.228.20)

    2015-08-04

    Эрдоган чи ёстой эр хүн байна. Улс төрд ийм л зоригтой, зөв шийдвэр гаргаж,зохион байгуулдаг хүн хэрэгтэй.Украйныгазар нутгийг Оросууд шууд булааж авсан юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний өмнө Гүржид, Молдавт юу боллоо.

  • (103.26.193.197)

    2015-08-04

    Orost aluulah ni lee muu Osmanuud

  • (202.21.106.147)

    2015-08-04

    turkuud orost hichneen udaa narmaigaa neelgeleede, hashirdagui dahiad husuulah ni de.turked orosiig demjigchid, salan tusgaarlagchid uuniig l husej bj bolnoshude

  • (202.21.106.147)

    2015-08-04

    turkuud orost hichneen udaa narmaigaa neelgeleede, hashirdagui dahiad husuulah ni de.turked orosiig demjigchid, salan tusgaarlagchid uuniig l husej bj bolnoshude