“Боко Харам”-д олзлогдсон 178 хүнийг чөлөөлжээ

 

Нигерийн арми “Боко Харам”-д олзлогдож, Борно хотноо хоригдож байсан 178 хүнийг чөлөөлжээ. Чөлөөлөгдсөн хүмүүсийн 101 нь хүүхэд, 67 нь эмэгтэйчүүд аж. Тусгай ажиллагааны явцад цэргийнхэн алан хядах бүлэглэлийн толгойлогчдын нэгийг саатуулж, Бама хотын эргэн тойрон дахь тэдний лагерийг устгасан байна. “Боко Харам” бүлэглэл нь барууны хэв маяг бүхий боловсролын тогтолцоог эсэргүүцэж, Нигерийн бүх нутагт шариатын хууль журам тогтоохын төлөө тэмцдэг. Нигери улсад үйлдэгддэг алан хядах ажиллагааны олонхийг тус бүлэглэлийн гишүүд гүйцэтгэдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)