Малайзын Ерөнхий сайд цахим сүлжээний хэрэглэгчдэд дургүйцжээ

 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак нийгмийн цахим сүлжээний үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг чангатгах талаар судалж үзэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Ерөнхий сайд хууль тогтоомжийг чангатгаснаар бусдыг гүтгэн доромжилсон мэдээлэл түгээхээс сэргийлж чадна гэж үзсэн байна. “Тэдэнд эрх чөлөө олговол хүмүүсийн оюун санааг өөрчилж, бүр өөрийн гэсэн шүүх тогтолцоотой болох магадлалтай. Засгийн газрын гишүүдийн талаар албан ёсны дүгнэлт гараагүй байхад хүртэл тэднийг буруутан болгодог” хэмээн Ерөнхий сайд энэ тухай өгүүлсэн байна. Нажиб Разак нийгмийн цахим сүлжээний хэрэглэгчид эрх баригч намынхны тухай хов живийг дуртайяа тараадаг хэрнээ сөрөг хүчнийхний тухай яриа хөөрөөг хайхардаггүйд гайхширсан аж. Ерөнхий сайд технологийн дэвшлийг сөрөх боломжгүй ч нийгмийн цахим сүлжээ хэрэглэгчдэд туйлын эрх чөлөө олгох нь буруу гэж дүгнэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)