Клаудия Бокель сургалт удирдлаа

 

Олон улсын олимпын хорооны тамирчдыг дэмжих хөтөлбөр буюу“Olympic Agenda 2020” үзэл баримтлалд тусгагдсанаар спортын талбарт цэвэр шударгаар өрсөлдөж байгаа тамирчдын хичээл зүтгэлийг үнэлэх зорилготой. Олимпын наадамд оролцож байсан тамирчдад хамааралтай энэхүү хөтөлбөр нь анх2009 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл ОУОХ-ноос тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, дэлхийн бүх тамирчдыг дэмжсээр ирсэн байдаг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпын хороо, ОУОХ-ны Тамирчдын комисс хамтран өчигдөр Улаанбаатар хотноо тамирчдад зориулсан тусгай сургалт зохион байгуулжээ. Уг сургалтыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчны комиссийн дарга, туялзуур сэлэмний олимпийн мөнгөн медальт Клаудия Бокель удирдан явуулсан байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)