ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна

 

Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм.

 

 

ҮБТДСургуулийн танилцуулга: 1991 онд Монгол Улсын гавьяат багш, доктор (Sc), профессор, спортын мастер Г.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан тус сургууль нь 25-н жилийн турш боловсрол, биеийн тамир, спортын салбарт сургалтын үйл ажиллагааг тасралтгүй амжилттай явуулж байна. Монгол улсын дээд боловсролын болон биеийн тамир, спортын салбарын шилдэг менежменттэй “Top-5”, “Top-10” сургууль нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахисан түвшинд 2 удаа магадлан итгэмжлэгдсэн, боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аттестатчлагдсан, оюутны “Универсиад” их наадамд 3-н удаа шилдэгээр тодорч, оюутны УАШТэмцээний 10 гаруй удаагийн аварга, олимп, дэлхий, тивийн тэмцээний олон арван алдартай тамирчид, багш, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан билээ.

 

 

Тус сургуульд доктор(Рh.D), профессор Д.Бордух, доктор(Рh.D), профессор Ж.Дэлгэрмаа, Волейболын ОУХМ, дэд профессор Б.Хэрлэн, дэд профессор Л.Алимаа, Гимнастикийн спортын мастер, магистр Р.Лхамсүрэн, Сагсан бөмбөгийн спортын мастер, магистр Д.Баянжаргал, Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай, чөлөөт бөхийн спортын мастер, докторант Ц.Баярсайхан, Гандболын спортын мастер, магистр Д.Шүрэнцэцэг, Хөнгөн атлетикийн спортын мастер, магистр С.Мөнх-Эрдэнэ, Аэробикийн ОУХМ С.Мөнх-Оргил, Самбо бөхийн спортын мастер, магистр Д.Дорждагва, Эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч, ЭХТА, Докторант Ш.Бат-Эрдэнэ, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар, Докторант Р.Түвшинжаргал, Докторант Д.Өлзийжаргал нарын “Боловсролын тэргүүний ажилтан” ”Биеийн тамирын тэргүүний ажилтан” шилдэг олон арван багш нар ажиллаж байна.

 

ҮБТДСургуулиас төрсөн бахархал: Шинжлэх ухааны доктор, профессор, ОУХМ, Л.Алтанцэцэг, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт МУГТ О.Гүндэгмаа, Олимпийн хүрэл медальт, МУГТ, ОУХМ С.Ням-Очир, МУГТ Д.Нармандах, Ц.Цогтбаяр, Б.Пүрэвбаатар, Б.Батдэмбэрэл, М.Бундмаа, О.Насанбурмаа, Шатрын их мастер Б.Хатанбаатар, МУГТ, улсын заан О.Одгэрэл, ОУХМ Ч.Базарсүрэн, ОУХМ Э.Гэрэлтуяа, ОУХМ Э.Долгормаа, Даян аварга, ОУХМ А.Сүхбат, гарьд, МУГТ, ОУХМ Б.Гантогтох, арслан Б.Ганбат, заан Д.Бумбаяр. заан Б.Сайнбаяр, заан Н.Амгаланбаатар, харцага Т.Нармандах, Ч.Чулуунбаатар, начин С.Мөнхжаргал, начин Н.Намжилдорж, начин, МУГТ С.Эрдэнэбат, начин Гончигдамба, улсын мэргэн Т.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн, МУГТ Х.Баттулга, МҮОНРТ-ийн хөтлөгч П.Адъяадорж, Нийслэлийн БТСГ-ын дарга, улсын заан Ж.Ганболд, МУГД Л.Ундралбат, Аэробикийн ОУХМ, олон улсын шүүгч Г.Ерөөлбат, ОУХМ Лу.Отгонбаяр зэрэг үе үийн шилдэг тамирчдыг бэлтгэсэн байна.

 

 

 

ОЮУТНУУДАА ДЭМЖИХ ГАДААД ХАРИЛЦАА: ҮБТДСургууль нь Олон улсын спортын шинжлэх ухаан, бие бялдрын боловсролын зөвлөлийн (ICSSSPE), Олон улсын эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, спортын зөвлөлийн (ICHPER-SD) байгууллагуудын гишүүнчлэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Алма-ата, Улаан-Үүд, Украин, Японы Биеийн Тамир, Спортын сургуулиудтай холбоотой ажилладаг. Мөн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Антропологийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Мянганы Сорилтын сантай хамтарч ажиллах судалгааны төслийн гэрээ хэрэгжүүлж байна.

 

 

ҮБТДС-ийн ДАВУУ ТАЛУУД: Бакалаврын зэрэглэлтэй дээд боловсрол эзэмших, спортын ур чадвараа ахиулж, эрдэм судлалын ажлын арга барил эзэмшиж 2 талын гэрээтэй суралцаж бүх төрлийн төрийн сангийн хөнгөлөлттэй зээл тусламжинд хамрагдах, Олимп, Улс, Дэлхий, Тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож медальт байрт шалгарсан бол зохих журмын дагуу урамшуулал үзүүлнэ. Мөн энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж эхэлсэн бол тус сургууль энэ жил төлбөрөө нэмэхгүй гэдгийг дуулгахад таатай байна.

 

 

 

ХАЯГ:     Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-13, Их тойруу-49, Ш/хайрцаг -224,

Факс:      976-11-352080,

Утас:       352081,351903,

 

99113493,99118132, 99075121,99175131, 99905062, 99995062

Е-mail:     UBTDS@yahoo.com

Вэб сайт: www.ubtds.mn

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)