Солонгосын эмч нар ирж имплант хийнэ

Нүүр, ам судлалын “NEI” эмнэлэгт 8 дугаар сарын 23нд Солонгосын эмч, сувилагч нар ирж шүдний имплант хийх юм байна. Эмч нарын  хувьд өндөр чадвартай мэргэшсэн баг бөгөөд өмнө нь мөн тус эмнэлэг дээр имплант хийж байжээ.

 

Шүдний имплант гэдэг нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Шүдний имплант нь хиймэл шүдний ангилалд багтахаас гадна гоо сайхны өндөр ач холбогдолтой.

 

Шүдгүй хүн нь ярих инээхдээ  өөртөө хязгаарлалт тавихаас гадна тухайн хүний идэх зуршилд өөрчлөлт орсноор  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шаардлагатай эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг.

 

 

Унасан шүдний зайд имплантыг суулгаснаар дуртай  хоолоо зажилж идэх боломжтой болдог. Үүнээс гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинж алдагдахгүй маш сайн талтай. Мөн гол давуу тал нь залуу сайхан харагдах юм.

 

Иймд Эрүү, нүүр амны гажиг заслын талаар зөвлөгөө авах, имплант хийлгэхийг хүсвэл 7745-7745, 9909-5495 утсуудад хандаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (122.201.22.17)

    2015-08-21

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333