“Исламын улс” бүлэглэлийнхэн Истанбулыг эзлэхээ амлав

 

“Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэн Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоганыг заналхийлж, Истанбул хотыг эзлэн авахаа амласан дүрс бичлэг тараажээ. Бүлэглэлийн гишүүд Туркийн иргэдэд хандан Ерөнхийлөгчийн Р.Эрдоганы эсрэг бослого гаргахыг уриалсан байна. Мөн Туркийн Төрийн тэргүүнийг“Сатан” хэмээн нэрлэж, Турк орныг курдийн босогчид болон АНУ-д худалдсан хэмээн буруутгасан аж. Энэхүү бичлэг нь жихадын дайчдаас Туркийн эсрэг тэмцэхийг шууд уриалсан анхны уриалга аж. Бичлэгт орсон бүлэглэлийн гурван удирдагчийн нэг нь Истанбул хотыг эзэлнэ хэмээн заналхийлж, сатаны найз нөхөдтэй тэмцэж, “Исламын улс”-д дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.61.97.102)

    2015-08-20

    Turkid manai ulsiin olon irgen bgaa daa.ed nar yanz buriin ***** gargah vii dee