Саудын ханхүү ганц бие эмэгтэйчүүдэд туслахаар болжээ

 

Саудын Арабын Мекка мужийн захирагч, хааны зөвлөх, ханхүү Халид аль-Фейсал гэрлэхэд эрэгтэйн талаас өгдөг хуримын төлөөсийн хэмжээг хязгаарлах тухай заавар баталжээ. Үүнээс хойш сүйт бүсгүй онгон байсны төлөө 50 мянга(13000 ам.доллар) харин онгон биш эсвэл бэлэвсэн, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан бол нөхөн төлбөрийг 30 мянган риалаар (8000 ам.доллар) хязгаарлахаар болсон байна. Саудын Арабад сүйт бүсгүйн гэр бүлийнхэн дэндүү их нөхөн төлбөр шаарддагаас эрчүүд нь гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэх нь нэмэгджээ. Үүнээс болж гэрлээгүй эмэгтэйчүүдийн тоо 2010 онд 1.5 сая байсан нь 2014 онд дөрвөн сая болтлоо нэмэгдсэн байна. Мекка хотын захирагч бусад захирагч нарт хандан сүйт бүсгүйн төлөө өгөх нөхөн төлбөрийг улс орон даяар нэгэн ижил хязгаарлахыг уриалжээ. Жейда хотноо гэрлэлтийн гэрээ байгуулах ажил эрхэлдэг нэгэн нөхөн төлбөрийн хэмжээ зарим тохиолдолд 10 сая риал(2.6 сая ам.доллар) хүрдэг тухай ярьсан байна. Саудын Арабт ирэх арванхоёрдугаар сард орон нутгийн сонгууль болох ба энэ удаа тус улсын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд оролцох боломжтой болсон билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.72.245.46)

    2015-08-25

    Exneree xudaldaj avdag yum bolxooroo xair nairgui segleed bdiin bn l daa. givluuriin tsaana aimar aimar sorvitoi xyyxnyyd bdiin bn lee

  • Цецгее (150.129.143.106)

    2015-08-24

    Монголд огт унэ авахгуй. Аан.